Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-12-08 08:27:52

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 08 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1-4 градус, бусад нутгаар -6-11 градус хүйтэн байна.


Хүйтний эрч ойрын өдрүүдэд суларна.

Связанные новости