Газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг өнөөдрөөс буулгаж эхэлсэн байна.
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, дахин барих шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн нэгдүгээр сард гаргаж байсан юм. Барилгыг буулгахад 2.4 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг тухайн үед албаныхан мэдээлж, шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахаар болсон. Харин шинээр барихад 12 тэрбум төгрөг шаардлагатай аж. Дээрх захирамж гарснаас хойш есөн сарын дараа барилгыг буулгах ажил эхэлжээ.
Үйл явдлыг эргэн
сануулбал, 1.6 жилийн өмнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин,
суудлын автомашинтай шүргэлцсэний улмаас дэлбэрэлт болоход тухайн орчны зарим
орон сууцны цонх, хаалганы шил хагарч, хэд хэдэн
машин шатсан юм.