ГОВЬ-АЛТАЙ: Ерөнхий боловсролын 28 сургуульд 12200 сурагч суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. 2025-2026 оны хичээлийн жилд Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 28 сургуульд 12200 сурагч суралцана.
Говь-Алтай Боловсролын газрын мэдээлснээр, 2025-2026 оны хичээлийн шинэ жилд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 4552 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 12200 хүүхэд суралцах юм.
Тодруулбал, 2025-2026 оны хичээлийн жилд тус аймагт цэцэрлэг 31, Ерөнхий боловсролын сургууль 28, Насан туршийн боловсролын төв 1 ажиллаж бүх нийтэд боловсрол олгох юм.
“Энэ хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөр хэрэгжих, ЕБС-ийн 3, 4 дүгээр ангид англи хэл нэмэлт хөтөлбөрөөр орохоороо ихээхэн онцлогтой юм” хэмээн Боловсролын газрын дарга Д.Энхцэцэг нэмж мэдээлэв.