ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар таван асуудал хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-08-21 10:19:04

Говь-Алтай, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус долоодугаар хуралдаан болж байна.

Хуралдаанд нийт 29 төлөөлөгчөөс 23 нь оролцож, 79.3 хувийн ирцтэйгээр хуралдааныг нээв. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн дагуу хурлын ирц 50 хувиас дээш байвал хүчин төгөлдөрд тооцогддог бөгөөд энэ удаагийн хуралдаан хуулийн хүрээнд зохион байгуулж байна.


Хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэх тухай ИТХ-ын Ажлын албанаас танилцуулав. Тодруулбал, Ойгоос 2025 онд бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай, “Хамтын шийдэл – Хамгаалагдсан ирээдүй” хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөр батлах тухай, Хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох тухай, Аймгийн 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, Аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийх, батлах тухай гэх асуудлыг хэлэлцэх юм. 


Эдгээр асуудлууд нь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны зохистой ашиглалт, хүүхдийн хамгаалал, санхүүгийн сахилга бат зэрэг олон чухал чиглэлүүдэд хамааралтай бөгөөд төлөөлөгчдийн зүгээс санал хэлэлцүүлэг өрнүүлэн шийдвэрлэх ажээ. 

Связанные новости