Хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцуулав.
Тухайлбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг энэ
сарын 15, 25-нд, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 25-нд олгоно. Харин хүүхдийн мөнгийг энэ
сарын 18-нд харилцах данс руу
шилжүүлэхээр болжээ. Мөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох мөнгөн
тэтгэмжийг 18-нд олгоно. Хуваарийг танилцуулъя.