ӨНӨӨДӨР: “Монгол бичгийн адил бус бичлэгтэй дан үгийг жигдлэх асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-02 07:41:41

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 3-нд  Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.


9:30 цагт: "Ази, Номхон далайн бүсийн кибер аюулгүй байдал бүс нутгийн хуралдаан-2025”, "Шангри-ла" зочид буудалд болно. 


11:00 цагт: БНХАУ-ын ӨвөрМонголын их сургуулийн профессор Д.Түмэнжаргал “Монгол бичгийн адил бус бичлэгтэй дан үгийг жигдлэх асуудал” сэдвээр МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд илтгэл хэлэлцүүлнэ. 


12.00 цагт: Дорнод аймгийн нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” компани болон шүүхийн хууль бус шийдвэрийн талаар “Нутгаа аврах чойбалсанчуудын нэгдэл” ТББ-аас “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


-Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн галерейд гаргаж байна. 


-Залуучуудын 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (2025 FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотноо үргэлжилж байна. 


 

-Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.


 -"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т дэлгээд байна. 


-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.


Связанные новости