ДОРНОГОВЬ: Ерөнхий боловсролын сургуульд 16500 орчим хүүхэд суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн
хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд
ерөнхий боловсролын 22 бүрэн дунд сургуульд урьдчилсан
байдлаар 16500 орчим хүүхэд
суралцана. Харин дээрх тоо өмнөх оныхоос 300 орчмоор нэмэгдэж байгаа хэмээн аймгийн
Боловсролын газраас мэдээлэв.
Үүнээс гадна Боловсролын яамны харьяа Дорноговь аймаг дахь Политехник
коллежид 830, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар
Анагаах ухааны сургуульд 650 гаруй оюутан залуус суралцаж эрдмийн
их аянд дөрөө нийлүүлэх юм. Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагад
5300 орчим хүүхэд суралцана.
Дашрамд, Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиуд өнгөрсөн жилээс эхлэн 100 хувь гадаад багшаар хангагджээ. Дорноговьд ажиллаж байгаа гадаад багш нар “Энх тайвны корпус”-ын сайн дурын ажилтнууд бөгөөд орон нутгаас тодорхой санал тавьснаар харилцан хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байгаа юм.