ДОРНОГОВЬ: Аймгийн арслан С.Бямбадорж улсын начин цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-07-16 13:46:43

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадамд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан М.Бямбадорж улсын арслан Ц.Содномдоржоор тав давж Монгол Улсын начин цолын болзол хангалаа.


Тэрбээр Айраг сумаасаа анхны улсын цолтон болсон бөгөөд 2012 онд аймгийн начин, 2015 онд аймгийн заан, 2018 онд Дорноговь аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм.


Ташрамд, ардын хувьсгалын түүхэнд Дорноговь аймгаас Сайхандулаан сумын харьяат "Гандангийн бүрхэг" хэмээх Монгол Улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, Улсын заан Т.Сүрэнжав, Мандах сумын харьяат, улсын начин А.Хатансайхан, Эрдэнэ сумын харьяат, улсын харцага А.Цацабшир, 2025 онд Айраг сумын харьяат, улсын начин М.Бямбадорж тус тус  улсын цол хүртжээ.


Связанные новости