ДОРНОГОВЬ: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 06 дугаар хуралдаан 88.5 хувийн ирцтэй өнөөдөр хуралдаж байна.
Хуралдаанаар аймгийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлах, Сайншанд хотын хот төлөвлөлт, орон нутгийн зэрэглэлтэй Сайншанд, Замын-Үүд
хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийн санал өгөх, “Чандмань илч” ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах
зөвлөлийн хараат бус гишүүдийг тогтоох, аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай арав гаруй асуудлыг
хэлэлцэж байна.
Мөн энэ оны орон нутгийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 1998 оны 12 дугаар сарын 25-ны “Зөвшөөрлийн хураамж тогтоох тухай” 06/06 дугаар тогтоолыг хүчингүй болгох, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн зардлын төсвийг батлах, сумын ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулсан тухай танилцуулга, аймгийн Сонгуулийн хороог татан буулгах зэрэг асуудлыг ч хэлэлцэх асуудлын хөтөлбөртөө багтаажээ.
Нутгийн өөрөө удирдах ёсны
байгууллага нь Монгол Улсын Засаг захиргаа,
нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /МУЗЗНДНТУТХ/-ийн дагуу улиралд нэгээс доошгүй
хуралдахаар заасан байдаг.
Связанные новости

