Шинэ Зеландын цагаачлалын албаны цахим хуудсанд хандах нь эрс нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВЕЛЛИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотойгоор Шинэ-Зеландын Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын цахим хуудсанд хандагчдын тоо эрс нэмэгджээ.
Тус газрын мэдэгдэлд “24 цагийн хугацаанд манай цахим хуудсанд 56300 удаа хандсан байна. Хандалт бараг 2500 хувиар нэмэгдсэн. Ердийн үед манай цахим хуудсанд өдөрт дунджаар 2300 удаа ханддаг” гэжээ.
Түүнээс гадна, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялсантай холбоотойгоор Канадын Цагаачлалын яамны цахим хуудсанд хандагчдын тоо лхагва гарагт эрс нэмэгдсэнээр ачааллаа дийлэхгүйд хүрсэн юм.
Д.Трамп ялсны дараа америкчуудын зарим нь Канад болон Шинэ Зеландад очиж амьдрах хүсэлтэй байгаагаа онлайнаар илэрхийлж байна.
Г.Доржханд