Афин дахь Францын ЭСЯ-ны байр руу гранат шиджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-10 13:20:07

АФИН./Sputnik/. Грекийн нийслэл Афин хот дахь Францын ЭСЯ-ны байр руу үл таних этгээдүүд халдсан тухай мэдээлэл иржээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг өнөө өглөө үүрээр болсон байна.

Мотоциклтой хоёр этгээд барилга руу гранат шидсэний улмаас дэлбэрэлт болж, нэг цагдаа хөнгөн шархаджээ.

Г.Доржханд

 



 

Связанные новости