Д.Трампыг эсэргүүцсэн жагсаалын үеэр таван хүн шархаджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСИЭТЛ. /Reuters/. АНУ-ын Вашингтон муж улсын Сиэтл хотод лхагва гарагийн орой болсон Дональд Трампыг эсэргүүцсэн жагсаалын үеэр олон удаа буун дуу гарчээ.
Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа хэдэн зуун хүн Сиэтл хотод эсэргүүцлийн жагсаал хийх үеэр буун дуу гарч, таван хүн шархадсан байна. Тэдний хоёр нь амь насанд хүрэхээр хүнд шарх авчээ.
Эх сурвалжийн ярьснаар, Д.Трампыг эсэргүүцэгчид гал нээгээгүй аж.
Сиэтл хотын Цагдаагийн газрын дэд дарга Роберт Мернер мэдэгдэхдээ “энэ хэрэг жагсаалтай холбоогүй. Шархадсан хүмүүсийн нэгнийх нь биеийн байдал маш хүнд байна. Хэргийг мөрдөн шалгаж байна" гэлээ.
Г.Доржханд