Тяньжинийн дэлбэрэлттэй холбогдуулан агуулахын эзэнд цаазын ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн онд Хятадын томоохон боомт хот болох Тяньжиньд болсон дэлбэрэлттэй холбогдуулан тээвэр зуучийн нэгэн компанийн захиралд цаазын ял оноожээ.
2015 оны наймдугаар сард тус хотын химийн бодисын агуулахад гал гарч, дэлбэрэлт болсны улмаас 173 хүн амиа алдсан юм. Дэлбэрэлтийн улмаас ойр орчмын үйлдвэрүүд болон орон сууцны барилгууд эвдрэн сүйрсэн билээ. Энэ дэлбэрэлт нь БНХАУ-ын түүхэнд гарч байгаагүй, нэг тэрбум гаруй долларын хохирол учруулсан гамшиг юм.
Химийн бодисын агуулахыг эзэмшигч компанийн захирал Юй Сюйвэй-д аюултай бодисуудыг хууль бусаар хадгалсан гэх үндэслэлээр лхагва гарагт Тяньжин хотын шүүх ялын дээд хэмжээ оноожээ. Мөн түүнд 700 000 юань буюу 100 мянга орчим долларын торгууль ногдуулсан байна. Түүнээс гадна тус компанийн удирдлагад ажиллаж байсан 23 хүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Түүнчлэн орон нутгийн захиргааны албаны 25 хүн авлигын хэрэгт холбогдон хорих ялаар шийтгүүлсэн байна.
Г.Доржханд