СЭЛЭНГЭ: Үр тарианы талбайд мал оруулахгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-29 12:13:13

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Газар тариалангийн гол бүс Сэлэнгэ аймгийн нутгаар энэ жил гантай, хуурайшилттай байна. Иймээс гантай жилд тариаланчдын хөдөлмөрийг үнэлэн хариуцлагатай хандан үр тарианы талбайд мал оруулахгүй байхыг зөвлөж байна.

 

Газрын тухай хуулийн 54.3-т Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглоно,

 

Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх, тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно  гэж тус тус заасан байдаг.

 

Тариалангийн талбайд мал оруулсаны улмаас тариаланчдад хохирол учруулсан тохиолдолд баримтжуулан ХХААХҮ, ХЗДХ, Сангийн сайдын А/136, А/158, А/210 дугаар хамтарсан тушаалаар баталсан аргачлал, журмын дагуу харьяа сумын ЗДТГ-т мэдэгдэж хохирлыг тооцуулж шүүхээр нэхэмжлэх юм.

 

Мөн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд тариалангийн талбайд мал оруулсан иргэн, байгууллагад 300.000-5.000.000 төгрөгөөр торгохоор заажээ. 

Связанные новости