Цагдаа нар шинэ сууцандаа оров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн цагдаагийн ажилтнууд өчигдөр шинэ сууцанд орлоо. Тус байгууллагын 20 ажилтны айл өрх ипотекийн зээлээр сууцтай болов.
Уг орон сууцны байгууламжийг дөрөвдүгээр сарын 25-наас эхэлж 45 хоногийн хугацаанд барьж дуусгасныг «Көшелик» компанийн захирал Х.Мүфтий хэлсэн бол уг байгууламжийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож хэлсэн үгэндээ, -Бид ажлаа эхлээд гурван сар болж байна. Эхлээд нийт албан байгууллагын ажилтай танилцаж үнэлэлт дүгнэлт өглөө. Цагдаагийн байгууллага ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байна. Өвлийн бэлтгэлээ хангаж засвараа ч чанартай хийсэн байна. Бүх байгууллага ингэж ажиллавал бид бүхний ажил үйлс урагшлах болно гэв.
Ш.Айзаря
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
8 дня
Ulaanbaatar