Д.Трамп ялалтаа тэмдэглэхээр штабынхаа байрнаас гарч явлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-11-09 14:23:28

НЬЮ-ЙОРК. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь бараг тодорхой болоод байгаа Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп сонгуулийн штабын байрнаасаа гаран ойролцоо орших “New York Hilton Midtown” зочид буудал руу явж байна.

Тэнд түүнийг дэмжигчид "Ялалтын үдэшлэг" зохион байгуулж байгаа аж.

 

Д.Трампыг дэмжигчид тэнд цуглан “Америкийг дахин аугаа болгоцгооё!” хэмээн уриа хашгирцгааж байна.

Г.Доржханд

 

Связанные новости