Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил нар долоон даваатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-22 10:28:05

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Японы Нагоя хотноо мэргэжлийн сумо бөхийн тэмцээн өнөөдөр 10 дахь өдрөө үргэлжилнэ.


Башёг есөн өдрийн дараа маэагашира Ичиямамото ганцаараа найман даваатай тэргүүлж байгаа бөгөөд түүний араас долоон даваатай долоон бөх нэхэж байна. Тэдний хоёр нь Монголын сумочид юм. Тодруулбал, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, мэргэжлийн сумод өнжилгүй 1070 барилдаан хийсэн Тамаваши Б.Мөнх-Оргил нар өчигдөр өвдөг шороодсоноор долоон даваатай боллоо. Түүнчлэн шинэ аварга Оносато тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд жагсаж байна.


Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн башёгийн зургаа дахь өдрөөс эхлэн зүүн шилбэний нь шөрмөс сунаж, зөөлөн эд няцарсан, хөлийн эрхий хуруу нь гэмтсэн гэсэн оноштойгоор тэмцээнээ орхисон юм. Тэрбээр нэг сар эмчилгээ хийлгэх шаардлагатай аж. Түүнчлэн жюүрёод барилдаж байсан Миторюү Б.Төрболд башёг дундаас нь орхиж, мэс засалд оржээ.


Нагоя башёгийн түрүү бөх сүүлийн өдөр нэмэлт барилдаанаар тодрох магадлал их байна.

Долоодугаар сарын сүүлийн 20 тэмцээний 19-д нь монгол сумоч түрүүлсэн статистик бий. Тодруулбал, Нагоя башёд Асашёорюү Д.Дагвадорж дөрөв, Хакүхо М.Даваажаргал найм, Харүмафүжи Д.Бямбадорж гурав, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр, Хоошёорюү С.Бямбасүрэн, Ичинёожо А.Ичинноров, Какүрюү М.Ананд нар тус бүр нэг удаа түрүүлж байсан юм.


Монгол бөхчүүдийн барилдааны явцын мэдээлийг хүргэе.

Макүүчи

Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 7-2

Комүсүби Оошёома П.Дэлгэрбаяр 3-6

М-3 Оонокацү Б.Чойжилсүрэн 3-6

М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-2

М-9 Чиёошёома Г.Мөнхсайхан 0-9

М-10 Роога А.Амарсанаа 5-4

Жюүрёо

Б-3 Тамашёохо Э.Энхманлай 4-5

Макүшита

З-1 Кёкүкайюү Ш.Далайбаатар 3-2

З-3 Асахакүрюү Р.Жамъянтогтох 5-0

Б-4 Дэванорюү Т.Тэмүүлэн 1-4

З-12 Казэноүми Ц.Билгүүн 2-2

Б-20 Котокэнрюү Г.Билгүүн 3-2

З-21 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 4-1

Б-26 Дайшёохо Ч.Шижирбаяр 1-3

З-44 Саданохикари Д.Наранцогт 3-

З-45 Хокүтэнкай Г.Сүхбат 3-1

З-55 Госэйзан Б.Мөнх-Од 1-3

Санданмэ

З-48 Тэнросэй С.Лувсангомбо 4-1

Связанные новости