Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-20 11:24:57

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Орхон сумдын орчимд 20-50 см, Таац гол Нарийнтээл, Цагаантуруут гол Галуут, Онги гол Арвайхээр сум орчмоор усны түвшин 20-40 см нэмэгджээ.


Мөн Орхон гол Бат-Өлзий /Архангай/, Хархорин сум, Шаргалзуут гол Шаргалзуут, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж байгаа аж. 


Иймд иргэд, аялагч, амрагчдыг үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах, гол, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглах, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,  баталгаат зам гүүрээр зорчихыг ОБЕГ-аас зөвлөж байна.

 

Связанные новости