Зарим хэсэгт зам хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-20 10:30:15

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд авто зам шинэчлэх ажлыг эхлүүлээд буй.


Энэ ажлын хүрээнд Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж өнөөдөр 06:00 цагт нээнэ. Мөн Натурын авто замаас Нарны зам, Дарь-Эхийн уулзвараас Сансарын аюулгүй тойрог хүртэлх замыг шинэчилж маргааш 06:00 цагт нээх юм.


Харин 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 22:00 цагт хааж, энэ сарын 24-ний 06:00 цагт нээх аж.


Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөж байна.

 

Связанные новости