СЭЛЭНГЭ: Цагдаагийн газраас гол, нуурын эргээр эргүүл хяналт хийж байна
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас иргэдийг гол усны аюулаас урьдчилан
сэргийлэх эргүүл хяналтыг аймгийн ОБГ, Сүхбаатар сумын ЗДТГ-тай хамтран
зохион байгуулж байна.
Иргэд олон нийтийг болзошгүй
ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор явуулж буй энэхүү ажлыг гол, нуурын эрэг
орчмоор хийж байгаа юм.
Эргүүл хяналтыг завьт
болон мотоцикльт, машинт, морьт, явган эргүүл гэсэн бүхий л хэлбэрээр зохион
байгуулж байна.
Иргэдийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, бага насны хүүхдийг гол усны ойр орчинд хараа хяналтгүй орхихгүй байх, голын түргэн урсгалтай, гүнзгий хэсэгт сэлэхээс болгоомжилж, анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй газар усанд орохгүй байх, аюулгүй байдлын шаардлага хангахгүй хийлдэг завь, усны гудас зэргийг ашиглахгүй байхыг аймгийн Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.






Связанные новости

