Таван бөх улсын начин цолын болзол хангалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-12 17:13:33

Улаанбаатар, 2025 оны долоодугаар 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөж, улсын цолтон таваар нэмэгдлээ.


Тодруулбал,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн хурц арслан О.Наранбаатар улсын аварга О.Хангайгаар

Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн арслан М.Бямбадорж улсын арслан Ц.Содномдоржоор

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс улсын арслан Э.Оюунболдбоор

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр улсын гарди Б.Гончигдамбаар

Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат хамгийн арслан М.Бэлгүтэй улсын заан Д.Анараар тус тус давж начин болзол хангалаа.


Түүнчлэн улсын начин Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл, Л.Энхсаруул нар начин цолоо баталж байна. 






Связанные новости