Монголын боксчид Нефтьтэй орнуудын дэлхийн цомоос дөрвөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-11 12:20:51

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ханты Мансийск хотод Нефтьтэй орнуудын боксын дэлхийн цомын уламжлалт тэмцээн болж, манай улсын тамирчид дөрвөн медаль хүртжээ.


22 дахь удаагийн тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Отгонбаяр, А.Бат-Очир нарын удирдлага дор долоон тамирчин оролцоход хоёр мөнгө, хоёр хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Тодруулбал, 67 кг-ын жинд Т.Энхтөр, 60 кг-д Д.Ганболд нар мөнгө, 71 кг-д Б.Мишээлт, 80 кг-д Ө.Төгөлдөр хүрэл нар хүрэл медаль хүртэв.


Тус тэмцээнээс хамгийн анх 2001 онд олон улсын хэмжээний мастер Ц.Пүрэвдорж хүрэл медаль хүртэж байсан юм.


Связанные новости