ДОРНОГОВЬ: Сумдын наадам энэ сарын 3-наас эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн сумдын наадам энэ сарын 3-наас Эрдэнэ сумын баяр наадмаар эхэлнэ. Алтанширээ, Замын-Үүд сум 7 дугаар сарын 4,5, Мандах сум 7 дугаар сарын 5,6-нд, Айраг сум 7 дугаар сарын 9-10-нд тэмдэглэнэ.
Харин Даланжаргалан
сум 7 дугаар сарын 10-11-нд, Дэлгэрэх сум 7 дугаар сарын 7-8-нд, Иххэт сум 7
дугаар сарын 8-9-нд, Өргөн сум 7 дугаар сарын 7-8-нд, Сайхандулаан сум 7
дугаар сарын 8,9-нд, Хатанбулаг сум 7 дугаар сарын 7,8-нд, Хөвсгөл сум 7
дугаар сарын 7-8-нд тус тус баяр наадмаа тэмдэглэнэ. Харин Улаанбадрах сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 20-22-нд болно.