Улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсоох хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.tuul@montsame.gov.mn
2025-06-25 16:34:15

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд  шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. 


Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралцагчийг 2025 оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нарт тус тус даалгав. 


“Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давлагаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгоод байна.

Связанные новости