ХӨВСГӨЛ: Элсэлтийн шалгалтад 7 сурагч 800 оноо авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-23 15:41:44

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 23 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт элсэлтийн шалгалтад 1701 сурагч оролцсоноос 7 сурагч 800 оноо авсан гэж Хөвсгөл аймгийн Боловсролын газраас мэдээллээ.


Тодруулбал, математик судлагдахуунаар Эрдмийн далай сургуулийн 12г ангийн сурагч А.Маргад 800 оноо, физик судлагдахуунаар Эрдмийн далай сургуулийн 12в ангийн сурагч Б.Амарбаясгалан 800 оноо, монгол хэл судлагдахуунаар Эрдмийн далай сургуулийн 12а ангийн сурагч Б.Содзаяа, Авьяас сургуулийн 12а ангийн сурагч Б.Билгүүнзаяа нар тус бүр 800 оноо авчээ.


Нийгэм судлал судлагдахуунаар Ирээдүй 21-р зуун сургуулийн 12б ангийн сурагч Б.Даваадулам, Сод-Эрдэм сургуулийн 12а ангийн сурагч Н.Лхагважаргал нар тус бүр 800 оноо, түүхийн шалгалтад Титэм сургуулийн сурагч Б.Цагаанбаатар 800 оноо авсан байна.

 

Связанные новости