Аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-23 13:02:15

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэсэн байна.


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амийг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргажээ.


Нийт дуудлагын 126 нь обьектын гал түймэр, гурав нь ой хээрийн гал түймэр, хоёр нь газар хөдлөлт, гурав нь үер, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байгаа талаар ОБЕГ-аас мэдээлэв. 

Связанные новости