ХӨВСГӨЛ: БНСУ-ын Бусан хотын Со дүүрэгтэй хамтын ажиллагааг өргөжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-18 16:31:57

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй төлөөлөгчид  БНСУ-ын Бусан хотын Со дүүрэгт ажиллаж байна.


Энэ үеэр Со дүүргийн Засаг дарга Гун Хан Сүтэй уулзаж хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.


Уулзалтаар боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт урт хугацааны найдвартай түншлэлийг хөгжүүлэх чиглэлд харилцан хамтран ажиллахаар болов.




Со дүүргийн Засаг дарга Гун Хан Сү Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулах, дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн нэвтрүүлэлтийг дэмжих зорилгоор хамтын ажиллагаа эхэлж байна гэдгийг онцолж байлаа.


Энэ хүрээнд түргэн тусламжийн зориулалт бүхий иж бүрэн тоноглогдсон авто машиныг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарт  хүлээлгэн  өглөө.



Мөн энэ үеэр талууд хамтын ажиллагааг шат дараатайгаар гүнзгийрүүлэх, иргэдэд чиглэсэн, үр өгөөжтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.


Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн Герман, Солонгос, Япон, Орос зэрэг 7 улсын 14 муж, хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.




Связанные новости