Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-16 16:14:27

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. СЕХ-ноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмж, түүний иж бүрдлийг энэ сарын 13-16-нд хуваарийн дагуу 18 аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөв.


Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу энэ сарын 19-ний өдрөөс өмнө саналын хуудсыг санал авах байранд хүргэсэн байх юм. Үүний дараа нөхөн сонгуульд ашиглах автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг нам эвсэл, ажиглагч, олон нийтэд нээлттэй шалган турших аж.

Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын ИТХ-ын 61 мандатад нөхөн сонгууль болно. Нөхөн сонгуулийн саналыг зургаадугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 7-20 цагт авах юм.


 

Связанные новости