Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-14 08:27:18

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн хүрээнд 10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг хааж, засна.


Дээрх авто замыг зургаадугаар сарын 16-ны 22:00 цагаас хааж, 18-ны 6:00 цагт нээх юм. Энэ хугацаанд тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Связанные новости