Найрамдлын авто замыг засаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-12 16:34:24

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Найрамдлын авто замыг засах ажлын хүрээнд Орбит-Тахилтын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 12 км авто зам болон гэрэлтүүлэг, зуслан доторх 4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөж буй.


Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ярихдаа, "Зуслан доторх 4 км авто зам, Найрамдал зуслангаас МТ колонк хүртэлх 9 км авто замын суурийг цементээр бэхжүүлж асфальт бетоноор хучаад байна. Үлдсэн 3 км авто замыг улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулна" гэв.


Ташрамд дурдахад, олон жил засаж шинэчлээгүй авто замуудыг өнгөрсөн жилээс иж бүрэн засаж байна. Зам засвар шинэчлэлтийг дэвшилт технологиор хийж байгаа бөгөөд 1-2 зуны бороонд урсахгүй, автобусны жин даахгүй хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа аж. 

Связанные новости