ӨНӨӨДӨР: Нийгмийн хамгааллын үндэсний тогтолцооны үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-13 07:02:12

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

9:00 цагт: Нийгмийн хамгааллын үндэсний тогтолцооны үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлэг Төрийн ордонд болно. Холбогдох утас: 80863288, 88057167

10:00 цагт: Дотоодын цэргийн байгууллагад татагтан ирсэн цэргийн алба хаагчдын “Цэргийн тангараг” өргөх ёслолын үйл ажиллагаа Дотоодын цэргийн 05 дугаар ангид болно. Холбогдох утас: 99964588

10:00 цагт:  Жуулчдад зориулан долоодугаар сарын 1-10-нд “Клеопатра” жүжгийг тоглох тухай хэвлэлийн хурал УДБЭТ-т болно.  Холбогдох утас:88038882

10:30 цагт: Монгол дахь Австралийн худалдааны танхимаас зохион байгуулж буй Нийтэд хүртээмжтэй нийгмийн төлөө” үйл ажиллагаа “Миллениум” плазад болно. 

11:00 цагт: “Дүрмээ мөрдье” үйл ажиллагааны нээлт "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-т болно. Холбогдох утас: 89114447, 99031611

11:00 цагт:MGL-1 Fighting Championship 22 аваргын бүсийн төлөөх тэмцээн  “Khangarid Cup” нэрийн дор энэ бямба гарагт болох тухай  “Новотел” зочид буудалд мэдээлэл өгнө. Холбогдох утас: 88061393 

13:00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаан болно. 


-“Эрчим хүчний шилжилт технологи ба экологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна.  Холбогдох утас: 99092150 

-Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалт энэ сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.

-Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

 

Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.



Хилийн чанадад:

-Английн Лондон хотод шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

 

Связанные новости