МАН-ын бүлэг Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-10 19:59:27

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцэв.

 

Хуралдааны эхэнд МАН-ын Бага хурлын 7 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар тус тус хийв.

 

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох эсэх тухай асуудлыг тус бүлэг хэлэлцээд, холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжих нь зүйтэй гэж үзлээ.


Связанные новости