Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг “Үндэстнүүдийн цом”-д оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-09 12:52:37

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Вьетнамын нийслэл Ханой хотод Азийн эмэгтэйчүүдийн волейболын “AVC Nations Cup” тэмцээн болж байна.


Энэ удаагийн тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэй шигшээ баг “B” хэсэгт багтан өрсөлдөж байгаа ч эхний хоёр тоглолтдоо хожигдлоо. Тодруулбал, эхний тойрогт Филиппинд 3:0, хоёр дахь тоглолтод Казахстанд 3:1-ээр дийлдэв. Тэд өнөөдөр Шинэ Зеландын багтай Улаанбаатарын цагаар 21:00 цагт хэсгийн гурав дахь тоглолтоо хийх юм. Маргааш шигшээ багийнхан амрах бол энэ сарын 11-нд Иран, 12-нд Индонез тоглоно.


Ташрамд сонирхуулахад, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг шинэчилсэн чансаагаар 66 дугаар байрт эрэмбэтэй явна.  























Связанные новости