Нөөцийн махыг энэ сарын 6-ныг хүртэл худалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-03 11:43:15

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 40 байршилд 446 хүнсний дэлгүүрт хямдралтай үнээр худалдаж байна.


Хонины махыг гулуузаар 1 кг нь 10,000, үхрийн махыг 13,000 төгрөгөөр борлуулж буй өргөтгөсөн худалдаа тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 6-ныг дуустал үргэлжилнэ.


Засгийн газрын тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025 оны хаврын махны нөөц бүрдүүлэх зорилгоор 10 аж ахуйн нэгж 8713 тонн нөөцийн мах бэлтгэжээ.


Одоогоор үхрийн 75.3 тонн, хонины 68.6 тонн мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулаад байна.

Связанные новости