Төмөр замын тээврийн суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-31 12:27:14

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/.  ЗТЯ-наас “Сүхбаатар-Зүүнбаян-Цогтцэций-Тавантолгой” хүртэлх чиглэлд тээвэрлэж буй газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээврийн суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулахаар зохицуулжээ.

 

ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт ярихдаа, “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам”, “Тавантолгойн төмөр зам”-д энэхүү тушаал, шийдвэрийг хүргүүлсэн. Удахгүй үр дүн гарч, тээвэрлэж эхэлнэ. Иймээс шатахуун импортлогч, тээвэрлэгч компаниуд авто тээврийн жин тонноо мөрдөж, нийтийн болон орон нутгийн замын аюулгүй байдлыг хангахыг уриалж байна” гэв.

 

Түүнчлэн говийн бүсэд шатахууны нөөц бүрдүүлэхтэй холбоотой аюултай ачаа хадгалах сав, ачиж буулгах талбай байгуулна. Энэ хүрээнд аймаг, орон нутгийн засаг дарга нартай аж ахуйн нэгж байгууллагуудад хууль, тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж, газрын асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж буй аж.

 

 

Связанные новости