Европ-Азийн хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СИНГАПУР, 2025 оны тавдугаар сарын 31 /NHK/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Сингапурт болж буй Шангри-Лагийн яриа хэлэлцээний үеэр үг хэлэхдээ дүрэм журамд суурилсан дэг журмыг бэхжүүлэхийн тулд нээлттэй худалдаа, нээлттэй яриа хэлэлцээний шинэ эвсэл байгуулахыг уриалжээ.
Дэлхийн манлайллын төлөөх Хятад, АНУ-ын өрсөлдөөн нь олон улсын хамтын нийгэмлэгт эрсдэл учруулж байна гэж Э.Макрон хэлсэн байна. Мөн Европ, Азийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет бямба гарагт
илтгэл тавина. Бээжингийн үйл ажиллагаа улам бүр нэмэгдсээр байгаа Тайвань,
Өмнөд Хятадын тэнгис зэрэг Азийн аюулгүй байдалтай холбоотой сорилтуудын талаар
тэрбээр юу гэж хэлэх нь ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байна.
Ази, Европ, Австрали, АНУ-ын батлан хамгаалахын салбарын төлөөлөгчдийн
яриа хэлэлцээ баасан гарагт эхэлсэн юм. Тавдугаар сарын 30-наас зургаадугаар
сарын 1-ний өдрүүдэд болох 22 дахь удаагийн Шангри-Лагийн яриа хэлэлцээнд 47
улсын төлөөлөгчид оролцож байна.