ЭХЭМҮТ амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-29 14:25:39

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/.  ЭХЭМҮТ хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийлээ.


Ингэснээр Монгол Улсад 410 дахь, хүүхдэд 15 дахь, ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгасан мэс засал болж байна.


УНТЭ, ЭХЭМҮТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд 13 настай хүүхэд орсон бөгөөд ээж нь донор болсон аж.


Манай улс хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг 2006 онд нэвтрүүлсэн бөгөөд УНТЭ-т түшиглэн хийж байсан юм. 

Связанные новости