Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-27 18:00:41

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллений Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллен, түүний гэргий Дорис Шмидауэр нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж Их тэнгэр цогцолборт дурсгалын мод тарилаа.


Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллен, гэргий Дорис Шмидауэр нар мөн энэ үеэр монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхов.



 

Связанные новости