Галт тэрэгний суудлын түшлэг доогуур гацсан эрэгтэйг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-05-27 17:00:31

БЕРЛИН, 2025 оны тавдугаар сарын 27 /CNN/. Чихэвчээ хайж байгаад галт тэрэгний суудлын түшлэг доогуур орж гацсан эрэгтэйг гаргахын тулд Германы гал сөнөөгчид гидравлик төхөөрөмж ашиглах шаардлагатай болжээ. 


Баасан гаргийн орой Германы хойд нутгийн Лерте өртөөнд зорчигч гацсан тухай дуудлага ирсэн. Эхэндээ маш энгийн ажиллагаа мэт санагдсан боловч тухайн хүний гар богино хугацаанд хавдсан тул маш нарийн төвөгтэй ажиллагаа болон хувирч, энгийн аврах хэрэгсэл ашиглан гаргах боломжгүй болсон гэж Гал түймэртэй тэмцэх албанаас мэдэгджээ.


Гал сөнөөгчид ачаа тээшний тавиур, суудлуудыг буулгаж, гидравлик төхөөрөмж ашиглан эрэгтэйг аварсан байна. Тухайн эрэгтэй нийтдээ нэг цаг хагасын турш гацжээ. “Гэмтсэн эрэгтэйг яаралтай тусламжийн албанд хүлээлгэн өгсөн гэж Гал түймэртэй тэмцэх алба мэдээлсэн байна. Уг ажиллагаанд нийт 11 гал сөнөөгч хоёр техник хэрэгсэл ашиглан оролцжээ.


Гал түймэртэй тэмцэх албаныхны ярьснаар, тухайн үйл явдлыг харж байсан хүмүүсийн дунд “таагүй байдалүүссэн тул цагдаа нарыг дуудсан байна. Хүмүүс гацсан хүний ​​зургийг гар утсаараа авахаас сэргийлэхийн тулд аврах ажиллагаа явуулж буй талбайг бүслээд зогсохгүй галт тэрэгний гадна талыг аврах хөнжлөөр халхалжээ. Тухайн хүнийг аврахад удаан хугацаа зарцуулсан тул зорчигчдыг өөр галт тэргэнд шилжүүлэн суулгасан байна.

 


Связанные новости