Аварга загаснуудыг хамгаалахыг уриалан 12 хоног сэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 27 /CNN/. Их Британи-Өмнөд Африкийн тамирчин Льюис Пью даваа гарагт АНУ-ын Массачусетс муж улсын Мартас-Винъярд арлыг бүтэн тойрч сэлсэн анхны хүн болжээ.
Америкийн найруулагч Стивен Спилбергийн “Jaws” уран сайхны кино дэлгэцнээ гарсны 50 жилийн ой болох гэж буйг тохиолдуулан Л.Пью аварга загастай холбоотой асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 97
км зайг олон
өдрийн турш сэлж туулсан байна.
Өдгөө 55
настай тэрбээр тавдугаар сарын 15-наас Цельсийн 8 хэмийн усанд сэлж эхэлжээ. Олон нийтийн ойлголтыг өөрчилж, эрсдэлд орсон амьтдыг хамгаалах үйл хэргийг дэмждэг тэрбээр ярихдаа, “Jaws” кинонд аварга загаснуудыг хорон
санаат, хүйтэн цуст алуурчид мэтээр дүрсэлснийг буруутгасан байна.
Л.Пью сүүлчийн 2 км зайг сэлж
дуусаад “Jaws” киноны зураг авалтыг хийсэн газрын ойролцоох
Эдгартаун эргийн гэрэлт цамхгийн орчимд далай уснаас гарч ирэхдээ “бид 50 жилийн турш аварга загаснуудтай тэмцэж байна. Одоо тэдэнтэй эвлэрэх хэрэгтэй” гэжээ.
Тэрбээр
нийтдээ 12 хоногийн хугацаанд 24 орчим цагийг
сэлж өнгөрүүлсэн байна. Далайн эрэг дээр хөгжөөн дэмжигчидтэйгээ
мэндчилснийхээ дараа хамгийн түрүүнд Эдгартаун дахь зайрмагны мухлагт очиж, давсалсан карамельтай
шоколадтай зайрмаг авч иджээ.