С.Брин Alphabet-ын хувьцаагаа хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-05-22 14:50:35

НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 22 /Bloomberg/. “Google” компанийг хамтран үүсгэн байгуулагч, Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын эхний наймд багтдаг Сергей Брин (134 тэрбум долларын хөрөнгөтэй) технологийн “Alphabet” компанийн 700 сая орчим ам.долларын үнэтэй хувьцааг нэр нь тодорхойгүй хүлээн авагчид бэлэглэжээ.


“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, “Alphabet” компанийн 4.1 сая ширхэг хувьцааг буяны үйлсэд зарцуулж эсвэл итгэлцлийн сангуудад шилжүүлж магадгүй байна. 


С.Брин Паркинсоны өвчний судалгаанд байнга мөнгө хандивладаг. Түүнчлэн тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагыг 2023 онд үүсгэн байгуулжээ. 




Связанные новости