Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-22 11:33:14

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүл хяналт хийж буй. 

 

Энэ ажлын хүрээнд НОБГ, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газраас тус бүр зургаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас таван албан хаагч ажиллаж байгаа аж.


Өнөөдрийн байдлаар 24 албан хаагч 09:00-20:00 цагийн хооронд таван автомашинтай Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ.

 

Связанные новости