Самсунгийн хамгийн нимгэн гар утсыг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ, 2025 оны тавдугаар сарын 13 /Reuters/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани өнөөдрийг хүртэл худалдаанд гаргасан гар утаснуудаасаа хамгийн нимгэн загварыг мягмар гарагт олон нийтэд танилцууллаа. Хиймэл оюун ухааны дэвшилтэт функцүүдээр тоноглогдсон энэхүү загварыг өндөр үнэтэй гар утасны зах зээл дэх гол өрсөлдөгч “Apple"-аас урьтаж гаргажээ.
“S25 Edge” загвар нь өсөн нэмэгдэж буй эрэлт
хэрэгцээг, ялангуяа илүү авсаархан гар утас хэрэглэхийг эрмэлздэг
20-30 насны хэрэглэгчдийн хэрэгцээг
хангах зорилготой ажээ. “Хэрэглэгчдийн хүсэлт тодорхой байсан – тэд өндөр үзүүлэлтүүдтэй хэрнээ илүү нимгэхэн, авч явахад авсаархан гар утастай болохыг хүсэж байсан” гэж “Samsung” мэдэгджээ. Иймээс эд ангиудыг нимгэн болгохын тулд бүтцэд нь өөрчлөлт хийсэн байна.
Нимгэн загварыг танилцуулсан нь цаг хугацааны хувьд “Apple”-ээс өрсөх зорилготой гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд тус компани энэ оны хоёрдугаар хагаст илүү нимгэн iPhone гар утсыг худалдаанд гаргах төлөвтэй байгаа юм. “NH Investment & Securities” фирмийн ахлах шинжээч Рю Янг Хо хэлэхдээ “Samsung” компани хэдэн сарын өмнө бүтээгдэхүүнээ гаргаснаар нимгэн ухаалаг утас хайж буй хэрэглэгчдийг татах боломжийг тооцоолсон" гэлээ.
“S25 Edge” тавдугаар сарын 23-наас
Өмнөд Солонгост, 30-наас
АНУ-д худалдаанд гарна гэж “Samsung” мэдэгдсэн бөгөөд 30 орчим улсад худалдаанд гаргахаар төлөвлөжээ. 1099 ам.долларын үнэтэй
уг загвар нь 6.7 инчийн дэлгэцтэй, 5.8 мм зузаан тул үндсэн S25 загвараас том, мөн бага зэрэг хүнд байна.
“Counterpoint
Research” судалгааны фирмийн
мэдээлснээр, “Samsung” компани 2025 оны эхний улиралд дэлхийн гар утасны зах
зээлийн 20 хувийг эзэлснээр “Apple”-ийг /19
хувь/ гүйцэж түрүүлэн, ухаалаг утасны
борлуулалтаараа дэлхийд тэргүүлжээ.