ПСЖ финалд туналаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-08 08:35:18

ПАРИС.2025 оны тавдугаар сарын 8 /ТАСС/. Францын “Пари Сен-Жермен” баг өөрийн талбайд Английн “Арсенал”-ыг 2:1 харьцаагаар хожсоноор Аваргуудын лигийн тэмцээний финалд  шалгарч үлдлээ.


Парис хотын “Парк де Пренс” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болсон тоглолтод ПСЖ-ийн Фабиан Руис (27 дахь минут), Ашраф Хакими (72) нар гоол оруулсан бол “Арсенал”-ын Букайо Сака 76 дахь минутанд цорын ганц хариу гоолыг хийжээ. 69 дахь минутанд ПСЖ-ийн хагас хамгаалагч Витинья 11 м-ийн торгуулийн цохилт хийснийг “Арсенал”-ын хаалгач Давид Райя хаасан байна.


Лондонд болсон хагас шигшээгийн эхний тоглолтод парисчууд 1:0-ээр ялсан тул хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ийнхүү финалд шалгарлаа.


Тэд одоо финалд Италийн “Интер”-тэй энэ сарын 31-ний бямба гарагт Мюнхен хотын "Арена Мюнхен" цэнгэлдэх хүрээлэнд тоглоно. “Интер” баг тус тэмцээний финалд 7 дахь удаагаа тоглох бөгөөд 1964, 1965, 2010 онуудад 3 удаа аваргалж байв. Хамгийн сүүлд тус багийнхан 2023 онд финалд тоглохдоо Английн “Манчестер Сити” багт 0:1-ээр хожигджээ.


Харин ПСЖ баг Аваргуудын лигийн финалд хоёр дахь удаагаа шалгарч байгаа нь энэ бөгөөд өмнө нь 2020 оны финалд Германы “Бавариа” багт 0:1 харьцаагаар хожигдож байв.


Аваргуудын лигт 15 удаа түрүүлсэн Испанийн “Реал Мадрид” баг тус тэмцээний дээд амжилтыг тогтоогоод байгаа бөгөөд өмнөх 2024/2025 оны улирлын аварга юм. 

Связанные новости