Умард Солонгост цэргийн шинэ хөлөг онгоцны зэвсэглэлийг туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-04-30 17:20:27

ПЁНЬЯН, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /KCNA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун эскадрын мина зөөгч шинэ хөлөг онгоц болох "Чо Хён"-ы зэвсгийн системийг турших ажиллагаанд оролцсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) мэдээлжээ.


Туршилтын явцад дуунаас хэт хурдан стратегийн далавчит пуужин болон агаарын довтолгооноос хамгаалах пуужинг  харвасан байна. Мөн 127 мм-ийн автомат их буугаар туршилтын буудлага хийжээ. Ким Жөн Ун уг шинэ хөлөг онгоцны зэвсэглэл нь хүчтэй цохилт өгөх хэрэгсэл болон хамгаалалтын иж бүрэн системийг нэгтгэсэн гэдгийг онцолжээ. 


Дөрөвдүгээр сарын эхээр БНАСАУ дунд болон алсын зайн тусгалтай, дуунаас хурдан цэнэгт хошуутай шинэ төрлийн "Хвасонпо-16Б" пуужинг амжилттай туршсан тухай мэдээлж байв. Тус улс байлдааны цэнэгт хошуу бүхий баллистик пуужингуудыг харвах туршилтыг өнгөрсөн оны нэгдүгээр сараас сэргээсэн юм. 



Связанные новости