SIPRI: АНУ-ын зэвсгийн экспорт нэмэгдэж, Оросынх буурч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СТОКХОЛМ, 2025 оны гуравдугаар сарын 10 /DW/. Украинд эхлүүлсэн Оросын дайн дэлхийн зэвсгийн худалдаанд ихээхэн нөлөөлсөн хэвээр байгааг дэлхийн тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын хүрээлэнгийн (SIPRI) жил тутмын тайлан харууллаа. 2020-2024 онд зэвсгийн импортоор Украин тэргүүлжээ. Өмнөх таван жилийнхтэй харьцуулахад тус улсын зэвсгийн худалдан авалт бараг 100 дахин нэмэгдсэн байна.
Сүүлийн таван жилд Европын зэвсгийн импорт 155 хувиар өссөн гэж SIPRI-ийн шинжээчид тооцоолжээ. Европын Холбооны орнууд /ЕХ/ Украины армийг зэвсэглэх, түүнчлэн АНУ-ын дэмжлэг, түншлэлд итгэх итгэл суларч байгаа тул өөрсдийн батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхийн тулд худалдан авалтаа нэмэгдүүлж байна.
Дэлхийн зэвсгийн зах зээлд АНУ ноёрхож байна
Сүүлийн таван жилд АНУ-ын зэвсгийн экспорт эрс нэмэгдэж, дэлхийн зах зээлийн 35-43 хувьд хүрчээ. Энэ нь зэвсгийн экспортоор эхний наймд багтаж орнуудынхтай бараг тэнцэхүйц хэмжээ юм. Зэвсгийн экспортоор хоёрдугаарт Франц (9.6%), гуравдугаарт Орос (7.8%) бичигдэж байна.
2020-2024 онд Америкийн зэвсгийг 107 оронд нийлүүлжээ. Тус улсаас Европ руу хийсэн экспорт өмнөх таван жилийнхтэй харьцуулахад 233 хувиар эрс өссөн байна. Европ тив нь 2000-аад оны эхэн үеэс хойш анх удаа Америкийн зэвсгийн экспортын гол зах зээл болсон бөгөөд 2015-2019 онд 13 хувь байсантай харьцуулахад нийт нийлүүлэлтийн 35 хувийг эзэлжээ. АНУ-ын зэвсгийг импортлогч гол орнуудын тоонд мөн Украин, Их Британи, Нидерланд, Норвег улсууд оржээ. Америкийн зэвсгийн нийт экспортын 9.3 хувийг Украинд нийлсэн бөгөөд 71 хувь нь цэргийн тусламж хэлбэрээр, нөөц зэвсгээс илгээжээ.
Америкийн цэргийн аж үйлдвэрийн цогцолборын хоёр дахь том зах зээл нь (33%) Ойрх Дорнодын бүс нутаг болжээ. Энэ нь 2015-2019 онд тус бүс нутгийн эзлэх хувь 49 хувь байсантай харьцуулахад мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм. АНУ-ын зэвсгийн гол худалдан авагч нь Саудын Араб (нийт экспортын 12 хувь) хэвээр байгаа бол, Катар (7.7 хувь), Кувейт (4.4 хувь) улсууд удаалсан байна. Израил улс Америкийн зэвсгийг импортлогч орнуудаас 11 дүгээрт (3 хувь) бичигджээ.
Оросын зэвсгийн экспорт буурчээ
Ulaanbaatar