Цахилгаан тасарсны улмаас Чилид хөл хорио тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-02-26 11:26:37

САНТЬЯГО, 2025 оны хоёрдугаар сарын 26 /TASS/. Чилийн хэд хэдэн бүс нутагт цахилгаан эрчим хүч тасалдсаны улмаас засгийн газар онцгой байдал зарлаж, хөл хорих цаг тогтоосон тухай Чилийн Дотоод хэргийн сайд Каролина Тоа мэдэгджээ.


“Ерөнхийлөгч цахилгаан тасарсан бүх бүс нутагт онцгой байдал зарлах шийдвэрийг гаргасан” гэж тэрбээр хэвлэлийн хурлын үеэр хэллээ. 


Аюулгүй байдлыг хангах үүднээс цахилгаан тасарсан бүс нутгуудад нэмэлт хүч илгээсэн болохыг Дотоод хэргийн сайд мөн мэдэгдсэн байна. “Аюулгүй байдлыг хангахын тулд шөнийн цагаар хөдөлгөөнийг хязгаарлаж, 22.00-06.00 цаг хүртэл хөл хорио тогтоож байна" гэж тэрбээр хэлжээ.


Мягмар гарагийн үдээс хойш Чилийн нийслэл болон хойд, өмнөд нутгийн хэд хэдэн мужид эрчим хүч тасалджээ. Эрчим хүчний хангамжийг хэдийд сэргээх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө гэхэд цахилгаан түгээж эхлэх бололтой. 

Связанные новости