Сүрэг чоно мал руу дайрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнөгол багийн мал руу сүрэг чоно дайрав.
Зуу гаруй хонийг араатнууд хүйс тэмтрээд эхлэхэд малчин П.Мөнхбаяр буу бариад дөрвийг нь хороож, нэгийг нь шархдуулахад бусад нь зугатсан байна.
Харин дээрээс тогтоосон хяналтын тооноос илүү чоныг хороовол хариуцлага хүлээх хуультай тул одоо Буянт сумын дарга нар П.Мөнхбаярыг шийтгэх үү, шагнах уу гэсэн асуудал дээр тулаад байна.
Чоно агнах зөвшөөрлийг засаг дарга өгдөг бөгөөд энэ жил аймгийн хэмжээнд нийт 50 чоно агнах зөбвшөөрөлтэй гэнэ.
Ш.Айзаря
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar