Хүйтний улирлын хувцасны үзлэг зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын хүйтний улирлын хувцасны үзлэгийг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын жагсаалын талбайд өнөөдөр зохион байгууллаа.
Үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны
жигдрэлт, цэрэгжилтийг шалган, бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, мэргэжил,
аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм.
Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагууд бүс нутгийн онцлогт тохируулан хүйтний улирлын хувцсанд шилжиж, хувцасны үзлэгийг зохион байгуулж байна.



Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar