ХОВД: Төрийн албаны ерөнхий шалгалтад 32 иргэн тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-24 11:19:28

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт энэ сарын 22-нд Ховд аймагт болсон юм.

Шалгалтыг таван ээлжээр зохион байгуулж 86 иргэн оролцжээ. Үүний 37.2 хувь буюу 32 иргэн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдлээ.

Нийт шалгуулагчаас хамгийн өндөр оноог (96 оноо) иргэн Б.Ганзул авсан байна.

Шалгалтын явцад техник, сүлжээний доголдол үүсээгүй, зөрчил гараагүй гэж Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллээ. 

Связанные новости